Юмс үзэгдлийн физик үндэс (Ерөнхий суурь)

PHYS100 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

 Ертөнцийг үзэх шинжлэх ухаанч төсөөллийг суралцагчдад бий болгох  Шинжлэх ухаанд суралцахаас эмээхгүй болох  Асуудлыг шийдвэрлэхийн тулд эмх цэгцтэй бодож, сэтгэж сургах  Физикийн зөн билэг, мэдлэгийг хөгжүүлэх, өргөжүүлэх  Юмс үзэгдэлийн физик үндэсийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаж сурах  Шинжлэх ухаан, технологийн түүхийн талаархи ойлголт авах

Товч агуулга

Өдөр тутам хэрэглэгддэг танил биет, үзэгдэлүүд болох унадаг дугуй, онгоц, камер, компьютер,хөдөлгүүр,хөргөгч,аянга, радио, бичил долгионы зуух, болон чийдэн зэргийн ажиллах зарчимаар дамжуулан Механик хөдөлгөөн, Хадгалагдах хуулиуд, Хэлбэлзэл болон Долгион, хий ба шингэний механик, термодинамик, дулаан, энерги, материйн дулааны шинж чанар, цахилгаан, соронзон, гэрлийн тухай сургааль, геомерт оптик, оптик төхөөрөмж, орчин үеийн физикийн асуудлуудтай холбоотой физикийн үндсэн ойлголтуудтай танилцуулах. Бодит хэмжигдэхүүнүүдийг үнэлэх хялбар тооцоонууд хийж сурах ба үүнд ахлах сургуулийн алгебр болон триганометрийн мэдлэгийг шаардана.