Хими биологийн шинжилгээний арга зүй

BIOE308 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь биоинженерчлэлийн программыг судлан бакалавраар төгсөж байгаа оюутнууд төгссөн хойноо ажил дээр гараад орчин үеийн хими биологийн лабораторид анхан шатны туршилтын ажлууд, анализ, скрийнинг, сорил, шинжилгээний ажлуудыг хийж чаддаг мэдлэг эзэмшүүлэхэд оршино. Энэхүү хичээл нь цаашид лабораторд ажилладаг хүн болоход зайлшгүй шаардлагатай гол үндсэн багаж тоног төхөөрөмжүүд, туршилтын ажлын аргыг зааж өгч, анхан шатны мэдлэг эзэмшүүлэн, цаашид гүнзгийрэхэд тулгийн чулуу болж өгч байгаагаа маш чухал түлхүүр үүрэгтэй хичээл юм

Товч агуулга

Хими, биологийн шинжилгээний арга зүй хичээл нь орчин үеийн химийн, биологийн лабораторид байдаг багаж тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн ажиллагааны зарчим, гол үндсэн хамгийн их хэрэглэгддэг туршилт, анализ шинжилгээнүүдийн арга зүй, эрдэм шинжилгээний ажлын загварчлал, үр дүн боловсруулах зэрэг асуудлыг хамарна