Ахисан түвшний цөмийн соронзон резонансын спектроскопи

CHEM610 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Органик нэгдлийн бүтцийг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэдэг цөмийн соронзон резонанси (ЦСР)-ийн спектроскопийн аргыг ахисан түвшинд судлах зорилготой. Ялангуяа хоёр хэмжээст (2D) цөмийн соронзон резонансын аргуудын олон төрлийг эзэмшснээр дурын органик нэгдлийн бүтэц байгууламжийг төвөггүй тодорхойлох боломжийг олгох чухал ач холбогдолтой.

Товч агуулга

ЦСР-ийн спектроскопийн хоёр хэмжээст аргууд (COSY, HETCOR, HMBC, NOESY, TOCSY, INADEQUATE)-ын онолын үндэс, зарчим, тэдгээр аргуудын хэрэглээг ялангуяа нийлмэл бүтэцтэй органик нэгдлийн бүтцийг тодорхойлох дээр жишээ авч дэлгэрэнгүй судална. Мөн хатуу төлвийн ЦСР (Solid state NMR)-ийн онолын үндэс, практик хэрэглээг судална.