Харьцуулсан улс төр I

POLI311 / Бакалавр

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улстөрийн харьцуулсан судалгааны онол, арга зүйг эзэмшүүлснээр оюутнуудын улстөрийн мэдлэгийн хүрээг тэлэх,улстөрийн альтернативуудыг мэдүүлэх, өөрийн улстөрийн системийг гүнзгий танин мэдэх мэдлэг, чадвар, дадлыг олгох. Улстөрийн харьцуулсан судалгаа хийх судалгааны стратеги, концепци,арга техникийг эзэмшүүлэх, - Харьцуулалд хэрэглэгддэг орчин үеийн онол, арга зүйг зааж сургах, -Гадаад орнуудын улстөрийн тогтолцоог улстөрийн дэд салбарууд,үндсэн чиглэлүүдээр харьцуулж, нийтлэг болон ялгаатай талуудыг ойлгуулах. -Өөрийн улстөрийн системийн сул, давуутай талуудыг шинжилж дүгнэлт хийх.

Товч агуулга

Харьцуулсан улстөрийн үүсэл хөгжил, Харьцуулал, харьцуулсан аргын онцлог, давуу тал. Харьцуулсан судалгааны арга техник, асуудлууд. Харьцуулсан улстөр ба системд суурилсан болон акторт суурилсан онол-арга зүй. Харьцуулсан улстөрийн үндсэн ойлголтууд. Улстөрийн институци, үйл явц,бодлогын харьцуулал.