Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн реклам II

JOUR421 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Хичээлээр оюутнууд реклам сурталчилгааны үйл ажиллагааны онол, практикийн арга зүйн үндэс, орчин үеийн рекламын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, реклам сурталчилгаанд зориулсан зах зээл, хэрэглэгчийн судалгаа хийх, телевизийн реклам бүтээх арга барилтай танилцана. Орчин үеийн дэлхий дахины чиг хандлагын талаар мэдлэг бүхий болно.

Товч агуулга

Рекламын онолын үндэс, хөгжил, төрлүүд, бүтэц, зарчим, үйл ажиллагаа, үндсэн хүчин зүйлс, рекламын судалгааны зорилго хэлбэр, агуулга, хүрээ, сонин, ТВ, радиогийн рекламын онцлог өвөрмөц шинж төрх, рекламын төсөв, түүний зарцуулалт, хэлбэрүүд реклам ба зах зээл, өрсөлдөөн, рекламын агентлаг түүний үйл ажиллагаа, зарчим, зорилго, үүрэг рекламын үр нөлөө, нийгмийн ач холбогдол, байр суурь, орчин үе ба реклам, олон нийтийн үнэт зүйлсийн түгээлт болох нь, Монголын өнөөгийн реклам сурталчилгааны байдал хэтийн төлөв, рекламын агентлаг студийн үүсэл зэрэг асуудлуудыг агуулсан байна.