Психотерапи II

PSYC706 / Доктор

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сэтгэц засал дах бие хүний сэтгэл зүйг тайлбарласан сонгодог онолуудын гол үзэл баримтлалуудтай танилцаж сэтгэц заслын хялбар аргуудыг практикт хэрэглэх чадвар олгоно.

Товч агуулга

Тус хичээлээр сэтгэл судлаачдын психотерапид оруулсан хувь нэмэр, үзэл баримтлалууд болон сэтгэц заслын практик ач холбогдол, хэрэглэгдэх хүрээ, сэтгэц заслын аргууд, психотерапи дахь зарим чиглэлүүдтэй танилцана. Үүнд: Психотерапийн үүсэл хөгжил, Өрнөдийн психотерапийн урсгал чиглэл Бихевиоризм, Неофрейдизм, Гештальт терапи, Психоанализ. Мөн Психодрама, Психосоматик чиглэл, Сэтгэц заслын аргууд болох гэр бүлийн психотерапи, бүлгийн сэтгэц засал, мөн хөгжмийн сэтгэц засал, хүүхдийн сэтгэц засал, эмэн сэтгэц засал, ганцаарчилсан сэтгэц засал, тоглоомын сэтгэц засал, гэх мэт сэтгэц заслуудын хэрэглээ, практик ач холбогдол, Орчин үеийн психотерапийн хөгжил ба хэрэглээ.