Физик туршилт, өгөгдөл боловсруулалт ба анализ

PHYS326 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь дохионы боловсруулалтаас эхлээд машин сургалтын технологи хүртэлх шинжлэх ухаан, инженерчлэлийн хэрэглээ бүхий орчин үеийн статистикийн арга зүйг судална. Судалгаа боловсруулалтийн гол үндэс статистикийн тухай ойлголтыг онцлон авч үзнэ. Оюутнуудын баг бүр статистикийн шинэ (батлагдсан) хэрэглээг дахин боловсруулж танилцуулах замаар хичээл орох нь бодит ур чадвар эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

Хичээлийн агуулга нь дараах сэдвүүдийг хамрах болно. Үүнд Python хэлний сэргээх хичээл ба JUPYTER NOTEBOOK, Ихэнх хичээл Jupyter notebook дээр явагдана. Python хэлний дата-тай ажиллах сан 1 (Numpy), Бүх төрлийн матриц ба шугаман алгебрийн опературууд дээр ажиллана. Шугаман Регресс ба түүний алгоритм (Бэлэн Сангүйгээр ашиглах)/ Linear Regression without library, Физик Практикум хичээлд хэмжсэн датаг ашиглана. Логистик Регресс ба түүний алгоритм (Бэлэн Сангүйгээр ашиглах)/ Logistic Ression without library, Нээлттэй эхтэй интернетээс дата ашиглана. Python хэлэнд Нээлттэй эхтэй машин сургалтын сан (Sckitlearn), Шугаман ба Логистик регрессийг ашиглаж үзэх, Нээлттэй эхтэй интернетээс дата ашиглана. Support Vector Machine алгоритмын үндэс, ба түүнийг практик (Sckitlearn), Нээлттэй эхтэй интернетээс дата ашиглана, Өөр өөр кернелүүдийг тухай үзнэ