Сейсмийн хайгуул

GEOP353 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сейсмийн хайгуулын аргын үндсийг ойлгож, судалгааны арга зүйтэй танилцана. Сейсмийн дохиог үүсгэх, бүртгэх үндсэн зарчим, үүсгүүр болон хүлээн авагчдын харилцан байрлалын геометрийг ойлгож авна. Сейсмийн хугарсан, ойсон долгионы аргууд, сейсмийн босоо шугамчлал, 3 хэмжээст сейсмийн хайгуул болон Сейсмийн томографын талаар үндсэн ойлголттой болно.

Товч агуулга

Сейсмийн хайгуулын үндсэн зарчим: Фермагийн зарчим. Ойлт, хугарлын хууль. Үелсэн орчинд долгион ойх, хугарах. Ойлт ба нэвтрэлтийн коэффициент. Зоеффрицийн тэгшитгэл. Сейсмийн дохиог бүртгэх: Сейсмийн үүсгүүрүүд (тэсэлгээ, чичрэгч машин, хийн буу, ...). Геофон, Гидрофон, Геофоны сүлжээ. Сейсмийн шуугиан. Үүсгүүр болон хүлээн авагчийн байрлал. Үүсгүүрийн байрлалын схем. Ойлтын болон хугарлын сейсмийн хайгуулд хэрэглэгдэх багаж төхөөрөмж. Сейсмийн дохио бүртгэх тоон систем. Алс зайнд бүртгэх систем. Хугарсан долгионы арга: Тулгуур хавтгай руу шилжүүлэх. Хугарсан долгионы өгөгдлийг графикийн болон аналитик аргаар боловсруулах. Ойсон долгионы арга: Гүний ерөнхий цэгийн арга. Багцлах. Ойсон долгионы аргын хэмжилтийн өгөгдлийг боловсруулах. Орон зайн болон хугацааны шүүлтүүрүүд. Статик засвар. Рельефийн засвар. Нормаль шилжилтийн засвар. Хурдны спектрийн анализ. Тогтмол хурдны утгаар бүртгэх. Тогтмол хурдны утга ашиглан багцлах. Геофонуудын дохио хоорондын харилцан хамаарлыг тодорхойлох. Деконволюци. F-K шүүлтүүр ашиглах. Миграци (шилжүүлэх үйлдэл) Сейсмийн өгөгдөлд геологийн тайлал хийх. Далайц ба координатын хамаарал. Сейсмийн босоо шугамчлал: Сейсмийн босоо шугамчлалын аргын үндэс. Дээш болон доош чиглэлд тархаж буй долгионуудыг ялгах. Багцлах. 3D сейсмийн хайгуул: 3D сейсмийн хайгуулын давуу тал. 3D сейсмийн хайгуулын үндэс. Өгөгдлийн боловсруулалт болон миграци. Сейсмийн томограф: Цооног хоорондын болон бүрэн нэвтрэлтийн хэмжилт