Археологийн олдворын дижитал өгөгдлийн боловсруулалт

ARCH705 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

​​Энэ хичээл нь археологийн уламжлалт шинжилгээний аргыг мэдээллийн технологийн шинэ аргатай хослуулан шинээр таамаг дэвшүүлэх, туршилтын үр дүнг тайлбарлах, тайлагнах, цаашдын судалгааны нөөц бололцоо ба дижитал санг нэмэгдүүлэх зорилготой юм. Сүүлийн хоёр зуунд археологийн дурсгалт газрууд, олдворуудыг хэрхэн дүрсэлж, сэргээн босгосон тухай түүхэн тойм; археологийн дижитал өгөгдлийн өнөөгийн асуудал, сорилтууд; уламжлалт болон дижитал өгөгдлийн шинжилгээний арга, техник; хэвлэлд тавигдах стандарт шаардлагуудыг онолын түвшинд судална. Археологийн зурган өгөгдлийн чанарыг сайжруулах, онцлог цэгийн мэдээллийг боловсруулах, ижил төсөөтэй байдлыг шинжлэх, археологийн том талбарыг дүрсжүүлэх, археологийн томоохон талбарыг “Панорама” ба “360” зэрэг хоёр хэмжээст дижитал зураг хэлбэрт үзүүлж харуулах, гурван хэмжээст дижитал өгөгдлийг боловсруулах, засварлах, гадаргууг байгуулах, физик шинж чанарыг тооцоолох, шинжлэх ба “Metashape” программ дээр ажлыг бодож төлөвлөх практик мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.​

Товч агуулга

Хичээлээр археологийн олдворын дижитал өгөгдлийн тухай, түүнтэй холбоотой асуудлууд, археологийн хоёр хэмжээст зурган өгөгдлийн боловсруулалт, түүний ижил төсөөтэй байдлын шинжилгээ, археологийн том талбарын дүрсжүүлэлд, археологийн гурван хэмжээст өгөгдлийн боловсруулалт, гурван хэмжээст өгөгдлүүдийн ижил төсөөтэй байдлын шинжилгээ, засварлалт, гадаргуу байгуулалт, физик шинж чанарын тооцоолол ба "Agisoft Metashape" программ хангамж зэргийг судлах болно.