Даатгалын нягтлан бодох бүртгэл

ACCN310 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн даяарших мэдлэг чадвартай мэргэжилтэн, судлаачийг бэлтгэх эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд “Даатгалын нягтлан бодох бүртгэл” хичээлийг оюутнаар судлуулах зорилго нь арилжааны даатгалын болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны онцлогтой танилцаж, нягтлан бодох бүртгэл хөтлөх, арилжааны даатгалын компанийн хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, нөөцийн сан байгуулах, нөхөн олговрын зардлыг тооцоолох, хураамжийн орлого эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээллийг боловсруулах, санхүүгийн тайлан бэлтгэх, нийгмийн даатгалын байгууллагын даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын бүртгэл тооцоог хөтөлж сурах, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлэх, ажил олгогчийн гаргах тайлан мэдээний талаар мэдлэг олгох, улмаар даатгалын байгууллагад мэргэжлээрээ ажиллах чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Монгол улсын даатгалын тогтолцооны үүсэл хөгжлийн түүх, даатгалын мөн чанар, төрөл, хэлбэр, арилжааны даатгалын компани болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн онцлог, арилжааны даатгалын компанийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэлт, хураамжийн орлогыг хуваарилах зарчим, нөөцийн санг байгуулах, нөхөн олговрын зардлыг бүртгэх журам, санхүүгийн болон нэмэлт тайлангуудыг бэлтгэх, нийгмийн даатгалын сангийн төрөл, тэдгээрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын бүртгэлийг хөтлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэвэр тэтгэмжийн тооцоололт хийх, ажил олгогчийн гаргах тайлан мэдээг боловсруулах, түүнд дүн шинжилгээ хийх арга зүйг судлана.