Цэвэр энергийн технологи

CHEM822 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нефтэд тулгуурласан уламжлалт шатахууны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхлээд 100 гаруй жилийг үзэж байна. Олборлох, тээвэрлэх, боловсруулах нь хялбар байдаг тул эрчим хүчний бусад эх үүсвэрүүдээс өмнө нефтийн баталгаат болон таамагласан нөөц 30-40 жилд хүрэлцэхгүй гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргаж байна. Иймд байгаль дээр байгаа ургамал, амьтны гаралтай биомасс, битумт элс, нүүрс, занар, хий зэрэг харьцангуй нөхөн сэргээгдэх түүхий эдүүдийг боловсруулж эрчим хүч, шатахууны хэрэгцээгээ хангах зорилт тулгарч байна. Хичээлийг судалснаар уламжлалт түлш шатахууны хэрэгцээг уламжлалт биш түүхий эдээс гарган ашиглах нь хүний амьдралын чухал хэрэгцээг хангах, байгаль орчинд ээлтэйгээр боловсруулах ач холбогдолтой болохыг суралцагсад ойлгох болно.

Товч агуулга

Суралцагсад энэ хичээлийг судлах явцад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн төрөл, шинж чанар, байгальд ээлтэй аргаар боловсруулах цэвэр энерги технологийн зарчимтай танилцах болно. 21-р зуунд нефтийн хомсдолоос үүдэн нүүрс, занар, битумт элс, биомассын дулаан боловсруулалтаас гарах давирхайг хандлах буюу гидрогенжуулах замаар шингэн түлш гаргах технологийг бүрэн эзэмшинэ. Мөн байгалийн хийнээс хийн ба шингэн түлш үйлдвэрлэх процесс мэтийн байгальд ээлтэй цэвэр технологийн процессыг үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлэх болно. Эдгээр үйлдвэрлэлийн технологи ба байгаль орчинд хортой нөлөөлөл гаргахгүйгээр үйлдвэрлэлийг явуулах арга барил, чадварт суралцах болно