Татварын менежмент

FINN706 / Доктор

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь санхүүгийн хөтөлбөрийн ахисан түвшний хичээл бөгөөд санхүүгийн шинжлэх ухааны шинэ тутам хөгжиж буй салбар болох татварын менежментийн онол, арга зүйн асуудлыг гүнзгийрүүлэн судалж, макро болон микро түвшинд татварыг хэрхэн оновчтой удирдах чиглэлээр удирдлагын шинэ ойлголт, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Суралцагч нь энэхүү хичээлийг судалсанаар татварын зохистой удирдлагын талаарх мэдлэг, ур чадварыг эзэмшиж түүнийгээ практик амьдралд амжилттай хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд энэ нь компанийн түвшинд, цаашлаад улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөхүйц эерэг үр дүнд хүргэж болох ач холбогдолтой.

Товч агуулга

Глобальчлалын нөлөөгөөр улам төвөгтэй болж буй татварын систем болон эдийн засгийн харилцаанд татварын менежментийн үүрэг роль улам өсч байгаа юм. Татварын менежментийн асуудлыг: макро түвшинд – төрийн татварын менежмент; микро түвшинд – корпорацийн татварын менежмент гэж авч үзэн дараах үндсэн чиглэлүүдээр судална.Үүнд: - Татварын менежментийн субъект, зорилго үр нөлөө, татварын менежментийн микро, макро түвшин; - Татварын дарамтыг макро түвшинд оновчтой байлгах, эдийн засагт татварын ачааллыг хэрхэн хуваарилдаг талаарх онолын үзэл баримтлалууд; - Төрийн татварын менежментийн субъект ба объект; төрийн татварын менежментийн зорилго, үүрэг, төрийн татварын зохицуулалт болон татварын хяналт; - Макро түвшний татварын эрсдэл, түүнийг удирдах, төрийн татварын төлөвлөлтийн агуулга болон татварын төлөвлөлт, таамаглал, үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргууд; - Корпорацийн татварын менежментийн онцлог, татвар, түүний төлөвлөлтийг оновчтой болгох ойлголт; - Компаний түвшинд татварын төлөвлөлтийн үүрэг, төлөвлөлтийн элементүүд, татварын төлөвлөлтийн үе шат төлөвлөлтийн зарчмууд, стратегийн болон шуурхай татварын төлөвлөлт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам; - Компаний татварын асуудал хариуцсан нэгж, түүний бүтэц, зохион байгуулалт үүрэг; - Татварын төлөвлөлт болон бодит гүйцэтгэл хоорондын зөрүүд хийх шинжилгээ зэрэг онол, арга зүйн асуудлыг цогц байдлаар судална.