Стратегийн маркетинг

MRKG804 / Доктор

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Стратегийн маркетингийн хичээлээр суралцагчдад бизнес, маркетингийн хөгжлийн үр дүн болон хөгжиж буй стратегийн маркетингийн удирдлагын үзэл баримтлалын хөгжил, үндсэн асуудлуудын талаарх ойлголтуудыг өгөх бөгөөд эдгээрт үндэслэн байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд стратегийн маркетингийн алс хэтийн шийдвэрүүд гаргах, оновчтой стратегиуд сонгох, хэрэгжүүлэх болон хяналт тавих арга замыг маркетингийн шилдэг бүтээлүүд болон бодит жишээнд тулгуурлан олгох юм. Үндсэн зорилгыг хангахын тулд дараах конпетенц буюу чадамжийг докторантад эзэмшүүлнэ: Академик компетенц: • Стратегийн маркетингийн талаарх орчин үеийн үзэл баримтлал, үндсэн зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Бизнесийн байгууллагын маркетингийн ерөнхий стратегийг зах зээл, өрсөлдөөний судалгаанд үндэслэн ул суурьтай боловсруулах ба зах зээлийн сегментчлэлийн стратегийг оновчтой сонгож, түүндээ тохирох маркетингийн иж бүрдлийн стратегиудыг тодорхойлох чадвар • Байгууллагын бүх түвшин дэх стратегийн маркетингийн шийдвэрийн санал таамаглах, дэвшүүлэх, боловсруулах чадвар • Компанийн стратегийн маркетингийн удирдлагын хэрэгжилтэд үнэлэлт өгөх чадвар г.м. Судалгааны компетенц: • Стратегийн маркетингийн удирдлагын үндсэн асуудлуудаар харьцуулсан судалгаа хийх, боломжит хувилбаруудыг боловсруулах, сонгох болон шийдвэр гаргах чадвар • Баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх чадвар • Уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, бодит жишээн дээр бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлэх чадвар г.м. Ерөнхий компетенц: • Маркетингийн мэргэжлийн болон судлаачийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, аливаа ажлыг удирдан зохион байгуулахад хариуцлагатай хандах чадвар • Багаар ажиллах, гадаад хэл дээр мэргэжлийн ном, сэтгүүл ашиглах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадвар • Харилцааны чадвар г.м.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгад стратегийн маркетингийн хөгжил ба орчин үеийн хандлага, стратегийн маркетингийн удирдлагын мөн чанар, үндсэн ойлголтууд, зах зээлийг эзлэх хувиар өрсөлдөх стратегиуд, зах зээлийг сегментчлэх ба зорилтот зах зээлийг сонгох стратегиудыг тодорхойлох аргууд, бүтээгдэхүүн, брэндийн ялгаварлал ба хоногшуулалтын стратеги, шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, брэндийн стратегийн удирдлага, маркетингийн иж бүрдлүүдийн стратегийн уялдаа холбоо, харилцан хамаарал болон стратегийн маркетингийн удирдлагын шийдвэр гаргах, хэрэгжилүүлэх хяналт тавих зэрэг асуудлууд багтана.