Гаалийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн дараах шалгалт

COMR335 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн гаалийн байгууллагын “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчилах, уялдуулах тухай” Киото конвенци болон Монгол улсын гаалийн тухай хууль, гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн бүрдүүлэлтийг хуулийн хүрээнд үр дүнтэй, түргэн шуурхай хийх, бараа тээврийн хэрэгслийг дагалдах бичиг баримт, гаалийн бүрдүүлэлтийн горим, бараа нийлүүлэх нөхцлийн талаар талаар оюутнуудад онолын мэдлэг, чадвар олгохын зэрэгцээ бүрдүүлэлтийн дараах шалгалтыг гадаад худалдаа эрхлэгч, гаалийн байгууллагатай эрх зүйн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэний хууль сахилтын түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх, худалдааны луйвар болон гаалийн үнэ үнэлгээний луйвраас урьдчилан сэргийлэх хамгийн тохиромжтой арга хэрэгсэл болох талаар судлахад оршино.

Товч агуулга

Гаалийн болон бусад хууль тогтоомжийн хүрэнд гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, үе шатуудын онцлог, гаалийн хяналт дахь гаалийн бүрдүүлэлтийн ач холбогдлыг тодорхойлох, гаалийн бүрдүүлэлтийн төрөл, зарчим, нөхцөл шаардлага, гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах бичиг баримт, гаалийн болон бусад татварыг ногдуулах, хураах, төлөх, гаалийн байгууллагаас гаалийн бүрдүүлэлт хийх арга ажиллагаа, гаалийн бүрдүүлэлтийн горим, бараа нийлүүлэх нөхцөлийн талаар онолын болон хавсрага цогц мэдлэг олгох, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын эрх зүйн орчин, зорилго, зарчим, ач холбогдол, шалгалт хийх үе шатууд, холбогдох бичиг баримтууд гэсэн агуулгаар судална.