Ажил мэргэжлийн нийгмийн сүлжээ, маркетинг

SBCS605 / Магистр

Багц цаг: 4

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээний нийгмийн сүлжээ ба маркетинг хичээлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх болон ажлын байр зуучлах үйлчилгээг үүсгэн байгуулах, ашиглах, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажил, үйлчилгээний сүлжээ бий болгох, өргөжүүлэх онол арга зүй, аргачлалтай танилцуулна. Мөн мэргэжлийн зөвлөгөө өгөх маркетингийн стратегийг боловсруулж зорилтот бүлэгт хэрэглэх загвартай танилцаж ажил, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний салбарт ажиллахдаа ашиглаж чаддаг болно.

Товч агуулга

Хичээлээр ажил, мэргэжлийн зөвлөгөө өгөх, ажлын байр зуучлах сүлжээг үүсгэн байгуулах, ашиглах тухай үндсэн ойлголт, аргачлалтай танилцана. Албан ёсны ба албан бус сүлжээний онцлог, хүмүүс хоорондын болон байгууллагын сүлжээ, зорилтот бүлэгт чиглэсэн сүлжээний онцлогтой танилцаж, харьцуулсан шинжилгээг бие даан хийх ур чадварыг эзэмшинэ. Ажил мэргэжлийн сүлжээ байгуулж ажиллах, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх сегментүүдийг тодорхойлох аргазүй, аргачлалыг харьцуулж шинжлэх, үнэлж дүгнэх болно.