Байгууллагын сэтгэл судлал II

PSYC803 / Доктор

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь оюутнуудад (1) байгууллагын зан үйлийн судалгаа, шинжилгээ, оношилгоо хийхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл өгөх (2) ажилтны зан үйл, карьер хөгжил, байгууллагын иргэний зан үйлийн хөгжлийн ач холбогдлыг тайлбарлах, таамаглал дэвшүүлэн бие даасан судалгаа шинжилгээ хийх, байгууллагын удирдлагуудад, ажилтнуудад ажлын байрны сэтгэл зүйн асуудлаар зөвлөгөө өгөх чадвар эзэмшүүлэх,(3) худалдан авах ажиллагаа, байгууллага хамт олны шийдвэрт сэтгэл зүйн тайлбар өгөх, 4, маргаан зөрчил шийдвэрлэх арга зүйд дадлагажуулахад оршино.

Товч агуулга

Байгууллагын сэтгэл судлалын онол, арга зүйн үндэс. Байгууллагын зан үйлийн онол арга зүй. Ажилтны зан үйлийн шинжилгээ. Карьер хөгжлийн онол арга зүй. Карьер хөгжлийн сэтгэл зүйн зөвлөгөө. Байгууллагын иргэн. Байгууллагын соёл ба хөгжил. Шийдвэр гаргах үйл явцын сэтгэл зүй. Хамтын шийдвэрийн сэтгэл зүй. Бюрократ зан үйлийн сэтгэл зүй. Худалдан авалтын сэтгэл зүй. Хэрэглэгчийн сэтгэл зүй..