Динамик системийн үндэс

APMA404 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Шугаман ба шугаман биш динамик системийг бодох, фазын зураглал хийх, тогтворжилт бифуркацийг шижилж цаашдаа практикт тохиолдох динамик шинж чанартай үзэгдэл процесс, асуудлыг динамик системийн тусламжтай загварчилж энэхүү системийн локал, глобал онол, бифуркацийн шинжилгээ хийнэ.

Товч агуулга

Шугаман динамик систем, тэнцвэрийн цэгүүд, фазийн зураглал, хувийн утгууд, Жорданы хэлбэрүүд, Тогтворжилтын онол, нэгэн төрлийн биш шугаман динамик систем, шугаман биш динамик систем, шийд оршин байх, цор ганц шийд оршин байх теоремууд, тэнцвэрийн цэгүүдийн ангилал, локал ба глобал онол, Хартман-Гробманы теорем, Аттрактор, Пуанкерегийн буулгалт, Бендикссоны шинжүүр, Бифуркаци, Хопфийн бифуркаци