Газар доорх усны динамик

GEOT302 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Газар доорхи усны хөдөлгөөний талаарх онолын ойлголтыг өгнө. Түүнчлэн шингэний үндсэн шинж чанар, ханаагүй болон ханасан бүс дэх ус чийгийн хөдөлгөөн, газар доорхи усны урсгалын үндсэн зарчим, тэгшитгэл, тооцооны талаарх мэдлэгийг олгосноор уурхайд орох усны тооцоо, худгийн ундрага, газар доорхи усны олборлох тоо хэмжээ зэргийг тооцох аргыг суралцах ач холбогдолтой юм. Мөн энэхүү хичээлийг судалсанаар барилга, уул уурхай, өрөмдлөг зэрэг өргөн хүрээнд газар доорхи усны хөдөлгөөний талаарх мэдлэгээ ашиглан гүйцэтгэхэд илүү хялбар болох ач холбогдолтой болно.

Товч агуулга

(Газар доорхи усны динамик нь гидрогеологийн шинжлэх ухааны ялангуяа газар доорхи усны хөдлөлзүй, урсгалын төрөл, зарчим, ус цуглуулах байгууламжид орох болон усан сангаас шүүрэх усны тооцоо, газар доорхи усны нөөц, баялгийг тооцох зэрэг ойлголтыг өгөхөөс гадна геолги хайгуулын ажил, уул уурхайн олборлолт зэрэгт газар доорхи усны үзүүлэх нөлөөллийн талаарх ерөнхий мэдлэгийг эзэмшүүлнэ. Уг хичээлийг судалсанаар оюутан гидрогеологийн судалгааны мэдээллийг боловсруулах, харьцуулах, газар доорхи усны нөөц, ашиглалтын үнэлгээг тооцох зэрэг аргыг эзэмшинэ.