Статистикийн онол

STAT205 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

"Энэхүү хичээлийн зорилго нь эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад өгөгдөл (Data) гэж юу болох, өгөгдлийн төрлүүд, өгөгдлийг олж авах, бий болгох эх үүсвэрүүд, цуглуулсан өгөгдлийг шинжлэх статистик арга техникийг эзэмшүүлэхэд чиглэнэ. Мөн их хэмжээний тоо мэдээлэлтэй (Big Data) ажиллах, түүнд статистик шинжилгээ хийх арга техникийг компьютерийн өргөн хэрэглээний програм ашиглан хийх арга техникийг оюутанд эзэмшүүлнэ. Үүний зэрэгцээ тасралттай болон тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүний тархалтууд; түүврийн арга зүй, түүний төрлүүд, түүвэрлэлтийн тархалт, түүврийн мэдээнд үндэслэн эх олонлогийн параметрийн цэгэн үнэлгээ, интерваль үнэлгээ хийх, эх олонлогийн параметрийн талаар таамаглал шалгах; дисперсийн шинжилгээ; нийгэм-эдийн засгийн үзэгдлийн харилцан хамаарлыг судалх; цаг хугацааны цуваанд шинжилгээ хийх; индексийн шинжилгээ хийх; чанарын хяналтын статистик шинжилгээ гэх зэргийг хийж, шинжилгээний үр дүнд үндэслэн дүгнэлт гаргах чадвар олгоход оршино. "

Товч агуулга

Энэ хичээлээр эдийн засаг, бизнесийн салбарт статистикийн үндсэн арга техникийг хэрэглэх талаар үзнэ. Хичээлийн агуулга нь: тоо мэдээг нэгтгэн дүгнэх, бүлэглэх, хүснэгт графикаар илэрхийлэх, тодорхойлох статистик, тоо мэдээг шинжлэх, төвийн үзүүлэлтийг тодорхойлох, магадлалын тархалт, түүвэрлэлт, түүвэрлэлтийн тархалт, статистик үнэлгээ, таамгалалын шинжүүр, регрессийн шинжилгээ, индексийн шинжилгээ, чанарын хяналтын статистик шинжилгээ. хэлбэрүүд, түүвэрлэлтийн бодит болон дундаж алдаа, алдааны хязгаар, итгэмжлэгдсэн интервал, түүврийн оновчтой хэмжээг хэрхэн тодорхойлох тухай тодорхой жишээ баримтан дээр авч үзнэ. Нийгэм, эдийн засгийн үзэгдэл, юмсын хоорондын хамаарлыг судлах аргуудын талаар суралцагчдад өргөн хүрээтэй мэдлэг олгож, улмаар корреляци, регрессийн шинжилгээний арга зүйн үндсийг эзэмшүүлнэ. Хоёр хүчин зүйлийн болон олон хүчин зүйлийн корреляцийн болон регрессийн шинжилгээний аргууд, корреляцийн коэффициентийг хэрхэн тооцох арга зүйг эзэмшүүлнэ. Хамаарлыг судлах параметрийн бус зарим аргуудын тухай авч үзнэ. Хичээлийн төгсгөлийн бүлэгт индексийн шинжилгээний аргыг нийгэм, эдийн засгийн судалгаа шинжилгээнд хэрэглэх тухай авч үзнэ.