Эдийн засгийн загварчлалын тооцоолол

ECON437 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эдийн засгийн загварын тооцоолол хичээл нь оюутнуудад тооцоолон бодох үндсэн арга, алгоритм, эдийн засгийн загваруудыг тооцоолоход өргөн хэрэглэгддэг программуудыг танилцуулах зорилготой юм.

Товч агуулга

Хичээлийн хүрээнд тооцоолон бодох алгоритм, тооцоолон бодох математикийн аргууд, калибрацийн арга, монте карло симуляцийн аргуудыг судална. Тооцоолон бодох аргын хүрээнд уламжлал авах арга, интеграл бодох арга, функцийг тейлорын цуваагаар ойролцоолох арга, математик програмчлалын бодлогыг тооцоолон бодох аргаар бодох зэрэг сэдвүүдийг авч үзнэ. Аналитик аргаар бодох боломжтой ханамжийг хамгийн их байлгах бодлого, багцийн оновчтой хуваарилалтын бодлого, хөдөлмөрийн нийлүүлэлтийн бодлого зэрэг бодлогуудыг тооцоолон бодох аргаар бодож үр дүнг харьцуулна. Улмаар эдгээр загваруудыг тодорхой бус байдлаар өргөтгөн тавьж тооцоолон бодох арга ба аналитик аргын давуу сул талыг харьцуулна. Мөн эконометрикийн үнэлгээ хийх бодлогыг тооцоолон бодох аргаар хэрхэн бодох тухай үзнэ. Хамгийн бага квадратын арга болон магадлалыг нь хамгийн их байлгах аргаар загварын үнэлгээг хийх алгоритм бичиж, алгоритмаа ашиглан програм бичиж үнэлгээ хийнэ. Үнэлгээний үр дүнг бэлэн программуудын үр дүнтэй харьцуулна.