Академик англи хэл 1 (Анхан дунд)

AENG121 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний сургалтын төв

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад 1. Унших дадал-1: Суурь шинжлэх ухааны академик эхэд нийтлэг хэрэглэгддэг үг хэллэг, нэр томъёог эзэмшүүлэх, зарим салбарын мэдлэгтэй болгох, үгийн санг баяжуулах, мэдээлэл олж авах, ашиглах чадварыг хөгжүүлэхийн тулд анхан дунд түвшинд тохирсон унших чадварыг эзэмшүүлж, судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтийн мэдээллийг англи хэл дээр ашиглаж сурах дадал олгоход уг хичээлийн зорилго оршино. Энэ хичээлийг судалснаар оюутан шинжлэх ухааны бичвэр, судалгаа, эх сурвалжийг англи хэл дээр бүтээлчээр уншиж ойлгох, хичээл сургалт, судалгааны ажилдаа ашиглах мэдлэг чадвартай болно. 2. Бичих дадал-1: Их сургуулийн түвшинд академик богино цогцолбор бичих чадварын үндсэн арга барилыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино. 3. Харилцах дадал-1: Академик сэдвийн хүрээнд цээж бичиг хийх, богино лекц сонсож ойлгох, санаа бодлоо илэрхийлэхэд зайлшгүй шаардагдах харилцааны чадварыг хөгжүүлэхэд хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

1. Унших дадал-1: Англи хэлний анхан дунд түвшинд тохирсон сэтгэл судлал, компьютер, мэдээллийн технологи, социологи, геологи, хүмүүнлэгийн ухаан, судалгааны ёс зүй зэрэг шинжлэх ухааны холбогдолтой сэдвийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрийг унших, гол санааг ойлгох, эх сурвалжаас хэрэгтэй мэдээллээ хайж олох, харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бодит туршлагатай холбох, баримт, үзэл бодлыг ялгах, хэлэлцүүлэг хийх, товчлол хийх зэрэг уншиж ойлгосноо батжуулах дасгалыг хийж гүйцэтгэнэ. 2. Бичих дадал-1: Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, зохион байгуулалт, бичих үйл явцын үндсэн гурван үе шаттай танилцах, хэрэглэж сурах, түүний дагуу богино цогцолбор бичих дадал, чадварыг эзэмшүүлнэ. Мөн шаардлагатай хэлзүйн зарим дүрэм, бүтцийг хэрэглэж сурна. 3. Харилцах дадал-1: Нийгэм, хүмүүнлэг, байгаль, цахим технологийн холбогдолтой үг хэллэг, үе өргөлтийг зөв сонсох, дуудах, цээж бичиг хийх, академик богино лекц сонсож тэмдэглэл хийх, гол, туслах мэдээлэл, түлхүүр үгийг ялгаж сонсох, лекцийн агуулгыг ярих, танилцуулах, илтгэл тавих, хэлэлцүүлэг явуулах, багаар ажиллах, харилцан ярилцах зэргээр суралцагсдын ярих, сонсох чадварыг хөгжүүлэх, өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудах дасгалыг хийж гүйцэтгэнэ.