Түрк хэлний хэлмэрчлэхүй

TURK405 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Турк хэлээрх бичвэр, сонсох эхийг хоёр хэлнээ цуваа болон зэрэгцээ орчуулгаар хэлмэрчлэх ахисан төвшиний чадварыг эзэмшүүлэхэд уг хичээлийн үндсэн зорилго оршино. Хэл яриагаар дамжуулан туркийн нийгэм, улс төр, соёл, ёс суртахуун, зан заншил, түүх, урлаг уран сайхантай холбоотой шинэ мэдлэгийг эзэмшүүлэх ач холбогдолтой.

Товч агуулга

Бичгийн орчуулга хийгээд хэлмэрчлэхүйн ялгаа, хэлмэрчлэхүйн үндэс, зэрэгцээ ба цуваа хэлмэрчлэхүй зэрэг хэлмэрчлэхүйн үндсэн ойлголтыг үзэж судалж нийгэм-улс төр, урлаг, уран зохиол, өдөр тутмын амьдрал, ажил мэргэжил, боловсрол, шинжлэх ухаан-танин мэдэхүй зэрэг сэдэв агуулгаар хэлмэрчлэх чадвар дадал эзэмшинэ. Түүнчлэн хэлмэрчлэх бэлтгэл хангах аргазүй, тухайлбал сэтгэлзүй, бие бялдарын бэлтгэл хангах болон хэлмэрчлэхүйд ашигладаг тоног төхөөрөмж, түүнтэй ажиллах аргазүйд суралцана.