Реалист бус уран зохиолын онол, судлал
LITE817 / Доктор
Багц цаг: 3
Утга зохиол, урлаг судлалын тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 4 цаг - 12 хоног
Семинар: -
Лаборатори: -
Бие даалт: 8 цаг - 16 хоног
Зорилго
Монголын уран зохиолыг олон талаас нь судалж, ялангуяа агуулга, үзэл санаа, дүр, төрөл зүйлийн судалгааг нэлээд хийсэн ололтод тулгуурлан монголын уран зохиолын уран бүтээлийн аргын судалгааны үр дүнд түшиглэн олон жилийн турш реализм, соцреализмын хэмээн үзэж тайлбарласаар ирсэн монголын уран зохиолын түүхэн дэх реалист бус уран зохиолын эрт эдүгээгийн эрэл туршилт, туурвил зүйн онцлогийг тодруулах, эн талын судалгааны үндсийг тавих, судалгааны шинэ чиглэл үүсгэхэд онол арга зүйн үндэс болгож, мэдлэг эзэмшүүлэх нь уг хичээлийн зорилго болно.
Товч агуулга
Монголын аман болон бичгийн уран зохиол дахь реалист бус аргын уламжлал шинэчлэл, бүтээл туурвилын түүхийн талаар системтэй мэдлэг олгох, судалгааны арга зүй эзэмшүүлэхэд уг хичээлийн агуулга чиглэнэ. Үүнд: Аман зохиолын төрөл зүйл дэх өвөрмөц гаж дүрүүд, болзолт болон домог зүйн дүрийн онцлог.