Хөгжлийн антропологи: Даяаршил ба либерализм

ANTH219 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь хөгжил, хөгжлийн антропологи, хөгжил судлал, хөгжлийн тухай үндсэн онол, хөгжлийг судлах судалгааны арга зэргийн үүсэл, хувирал өөрчлөлт, одоогийн голлох чиг хандлагын тухай мэдлэг өгөх зорилготой. Тус хичээл хөгжил хэмээх үйл явцийн гол оролцогчид болох хөгжлийн байгууллага, төрийн бус байгууллага, хөгжлийн төсөл, хөтөлбөр, орон нутгийнхан, засгийн газар, антропологчидийн оролцоо, тус ухагдахуунтай уялдан хамаарах орчин үе, даяаршил, либерализм, тогтвортой хөгжил, байгал орчин, ядуурал, орон нутгийн оролцоо, оролцооны хөгжил, судалгаа, жендер, иргэний нийгэм зэрэг гол ойлголтын талаархи мэдлэг өгч, хөгжлийг олон өнцгөөс шүүмжтэй харах оюутан бэлтгэх ач холбогдолтой юм. Мөн оюутан тус хичээлийг судалснаар монголд хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөр нь өгөөжтэй, тогтвортой өөрчлөлт авчрахад антропологийн мэдлэг, арга зүй, чадварыг хэрхэн хэрэглэх тухай практик мэдлэг чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Хөгжлийн антропологи хичээлийн 16-н долоо хоногт лекц, семинарын хүрээнд нь тус ухааны талаарх удиртгал, хөгжлийн тухай үндсэн онолууд болох орчин үежилт, хараат байдлын онол, пост-модерн онол, Зөвлөлт маягийн орчин үежилт монголд яаж өрнөсөн, даяаршил, либерализм, олон улсын хөгжлийн байгууллагууд, хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөр, иргэний нийгэм, жендер, хүрээлэн буй орчин хийгээд мал аж ахуй, ядуурал, тэгш бус байдал, Азийн бар улсуудын тухай, хүн төвт хөгжил, тогтвортой хөгжил, оролцооны хөгжил болоод тус ухааны ирээдүйн чиг хандлагын тухай дэлхийн тэргүүлэх их сургуулиадад уншиж буй сүүлийн үеийн судалгааг уншиж, сэдэв тус бүрийг задлан шинжлэх юм.