Хятад хэл соёл

CHIN345 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хятадын соёлын уламжлал, өвөрмөц онцлог, хэл сэтгэлгээ соёлын шүтэлцээ, харилцан хамаарал, өрнө дорны сэтгэлгээ, соёлын хэв шинж, онцлог ялгаа, хятад хүний сэтгэлгээний хэв маяг, түүний хэлэнд илрэх өвөрмөц онцлог зэргийг судална. Өмнө нь эзэмшсэн хятад хэл, хятадын түүх, нийгэм соёлын мэдлэг дээр суурилж хятад хэл, соёл судлалын чиглэлээр гүнзгийрүүлсэн мэдлэг олгохын зэрэгцээ судалгааны арга зүй, дүн шинжилгээ хийх суурь чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Хятадын уламжлалт соёл болон хятад хэлний онцлог шинжийг хэл сэтгэлгээ соёлын шүтэлцээний үүднээс судалж, өрнө дорны сэтгэлгээ, соёлын хэв шинжийн онцлог ялгааг танихын зэрэгцээ хятад хүний сэтгэлгээний хэв маяг, хэл соёлын уламжлалын талаар судална.