Өнгөт, үнэт, ховор элементийн хими

CHEM428 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эх орны эрдэсийн түүхий эдийн дотор онцгой ач холбогдолтой, алт, мөнгө зэс мэтийн үнэт, ховор, өнгөт металлуудын түүхий эдийн хими физикийн шинж чанар, тэдгээрийг боловсруулах технологийн онцлогийн талаар, тэдгээрийг агуулдаг эрдсийн түүхий эдийг олборлох, бүтээгдэхүүнийг цэвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэхэд шаардлагатай хими-металлургийн, биометаллурги, электро-гидрометаллургийн онолын мэдлэг олгох, үнэт, ховор металлуудыг ялгах арга ухаан зэрэгт чиглэнэ.

Товч агуулга

Өнгөт, үнэт металлууд болон ховор элементүүдийн түүхий эд, тэдгээрийг боловсруулж ирсэн түүхэн үе шатуудыг нарийвчлан авч үзнэ. Үнэт, өнгөт металл, ховор элементүүдийн үндсэн эрдэсүүд, тэдгээрийг баяжуулах, хүдрийг гүнзгий боловсруулах технологийн үндэс, түүний хөгжлийн хэтийн төлөвийг, ялангуяа сонгон уусгах технологийн термодинамикийн үндэс, механизм, кинетикиийн зүй тогтолыг нарийвчлан авч үзнэ.