Анализын баяжуулах болон салгах аргууд

CHEM409 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Баяжуулах, хандлах болон ялган салгах аргуудын ач холбогдол, хэрэглээний салбарууд, тэдгээрийн давуу болон дутагдалтай талууд, ангилал; анализын судлагдахууны тодорхойлох ба баяжуулах аргуудын харилцан холбоо; баяжуулах болон хандлах аргыг тодорхойлох бусад аргуудтай хослуулан хэрэглэх; баяжуулах, хандлах болон ялган салгах аргуудын тоон тодорхойлолтын талаар мэдлэг ойлголттой болж, анализ хийх ур чадвар, дадалтай болно.

Товч агуулга

Энэ хичээлээр хандлах аргын ерөнхий ойлголт, шинж чанар, нэршил, хандлалтын нөхцөл, органик биш анализад хандлалтыг хэрэглэх, органик нэгдлийн хандлалт, хандлах аргын практик хэрэглээ, хандлалтын хуваарилалтын коэффициент, хандлалтын гарцыг тодорхойлох; сорбцийн онцлогууд, сорбентуудад тавигдах ерөнхий шаардлагууд, сорбцийн үндсэн параметрүүд, сорбцийн коэффициент, түүний гарцыг тодорхойлох; тунадасжуулах болон даган тунадасжуулах аргууд, түүний механизм, тунадасжуулагчид тавигдах шаардлага; ялган салгах электрохимийн аргууд; баяжуулаx бусад аргууд: ууршуулах арга; талсжуулаx арга, хөвүүлэх арга, сонгож уусгах аргын мэдлэгтэй болно.