Менежментийн экономикс

ECON427 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Ашгийн ба ашгийн бус, олон улсын байгууллагын шийдвэр гаргалтанд, тэр дотроос ашгийн төлөө байгууллагын шийдвэр гаргалтанд микро эдийн засгийн онолын ойлголтуудын хэрэглээг тоо баримт, жишээ, кейс, асуудалд тулгуурлан оюутнуудад тайлбарлах явдал юм.

Товч агуулга

Пүүсийн зорилгыг оновчтой болгоход менежментийн эдийн засгийн онолын аргуудыг ашиглана. Пүүсүүд янз бүрийн зах зээлийн төрлүүдэд үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргахдаа микро эдийн засгийн онол, түүний аргуудыг хэрхэн хэрэглэж болох боломжийг судлахдаа тоо баримт, жишээн дээр суралцах тохиолдлыг авч үзэх юм. Үндсэн сэдвүүд нь: хэрэглэгчийн үйл хөдлөл ба эрэлт, эрэлтийн үнэлгээ, үйлдвэрлэл ба зардал, янз бүрийн зах зээлийн төрлүүд дээр үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт, асимметрик мэдээлэлтэй болон муу сонголттой зах зээл, урт хугацааны хөрөнгө оруулалтын асуудал байна.