Цацрагийн хамгаалалт, дозиметр

NUCL403 / Бакалавр

Багц цаг: 2

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр дараах ойлголтуудыг оюутнуудад өгөх зорилготой: - Цөмийн цацрагийн төрөл, цацрагийн үүсгүүр, тэдгээрийг бүртгэх арга - Цөмийн цацрагаас хамгаалах, аюулгүй болгох, олон улсын болон манай улсын цацрагийн хамгааллын дүрэм журам - Цөмийн эрчим хүчний реакторын хувьд худалдааны цөмийн түлшний циклийн тогтолцоог хянах - Цацраг идэвхт хаягдлын тоо хэмжээ, найрлага, хэлбэр зэрэгт тоон хэмжээний шинжилгээ хийх - Цацраг идэвхт хаягдал үүсэн бий болох, цацраг идэвхт хаягдлыг тодорхойлох - Цацраг идэвхт хаягдлыг боловсруулан эзэлхүүнийг бууруулах, тогтворжуулах, хадгалахад тохирох технологийн хяналт - Хугацаанаас хамаарч цацраг идэвхт хаягдлаас дулаан ялгарах, цацрагийн хордуулах чанар, цацраг идэвхийн өөрчлөлт зэрэгт тоон шинжилгээ хийх

Товч агуулга

Цөмийн түлшний циклийн процесс дахь материал болон бүрэлдэхүүн хэсгүүд, хаягдлын үзүүлэлтүүд, цацраг идэвхт хаягдлын үүсгүүрүүд, бүтэц найрлага, цацраг идэвх болон дулаан ялгаруулалт, хаягдлыг боловсруулах технологиуд; хаягдлыг аюулгүй болгох технологиуд; хаягдлыг аюулгүй болгох үеийн аюулгүй байдлын үнэлгээ