Үндсэн хуулийн процессын эрх зүй

PLAW303 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Үндсэн хуулийн процессын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд үндсэн хуулийн процессын эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, үндсэн хуулийн процессын харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд үндсэн хуулийн процессын эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Эрх зүйн ангийн оюутанд үндсэн хуулийн процессын эрх зүйн харилцаа, хэм хэмжээний талаар ойлголт өгөх, мэдлэг олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Үндсэн хуулийн процессын эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн болох үндсэн хуулийн процессын эрх зүйн ойлголт, үндсэн хуулийн хяналтын загвар, хэлбэр, үндсэн хуулийн шүүх, зарчим, эрх хэмжээ, үндсэн хуулийн цэцийн эрх зүйн байдал, шийдвэр, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, бүрэлдэхүүн, өргөдөл, мэдээлэл, хүсэлт, маргааныг цэцийн хуралдаанаар хэлэлцэх талаар ойлголт өгч, үндсэн хуулийн процессын үйл ажиллагаанд үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.