Араб яриа, бичгийн хэл

ARAB464 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэлний чадамжийн хувьд В2 түвшинд хүрсэн суралцагчдын яриа болон бичгийн чадварыг хөгжүүлэх, хэлийг хэрэглээ болгох зэрэг нь уг судлагдахууны гол зорилго болно. Зорилгодоо хүрэх дараах алхамуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: -тухайлсан сэдвийн хүрээнд чөлөөтэй ярьж, бичих дадлага хийх -дурын сэдвийн хүрээнд чөлөөтэй ярьж, бичих дадлага хийх

Товч агуулга

Тус судлагдахуун нь ярианы болон бичгийн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Өгүүлбэрийг зэрэгцүүлэн холбох арга хэрэглүүр, нөхцөл үйл үгийн олон хэлбэрүүд, туслах үйл үгийн утга, нэрийн тийн ялгалын үг бүтээх шинж, хөндлөнгийн үгийн утга, үүрэг, хэрэглээний онцлог, өгүүлбэр хийгээд цогцолбор холбох үгс, тэдгээрийн утга, үүрэг, үйл үгийн нэрших хэлзүйн шинж зэргийг үзнэ. Дурын нэг сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо бусдад эргэлзээ төрүүлэхгүйгээр зөв илэрхийлэх, ойлгуулахад хэрэглэгдэх үгийн баялагтай болно.