Хотжилтын түүх ба онол

URPL705 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээл нь хүн төрөлхтөний хөгжлийн үе шатууд дах хот байгуулалтын онцлогийг харьцуулан харуулах,хот төлөвлөлтийн онолын сэтгэлгээний хөгжил, дэлхийн бусад улс орнууд дах хотжилтын үйл явц, төлөвлөлтийн чиг хандлагуудын талаарх мэдлэг, чадвар олгохзорилготой(Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.)

Товч агуулга

Хот суурины үүсэл, хөгжлийн үечлэл, үйлдэржилтийн өмнөх үе, аж үйлдвэржилтийн үе,үйлдвэржилтийн дараах үеийн хотуудын хот байгуулалт төлөвлөлтийн үндсэн шинж төрх болохчиг үүрэг, морфологи, дотоод бүтэц, хот суурингийн газар ашиглалт, орон зайн зохион байгуулалт болон технологи, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшингхарьцуулан үзүүлнэ. Түүнчлэн хойд америк, баруун европ, скандинав, азийн болон бусад хөгжингүй ба хөгжиж буй орнууд дах хот суурин газруудын төлөвлөлт, хөгжлийн асуудлуудыг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийх болно. Хичээлийн хүрээнд суралцагсад семинарын сэдвийн дагуу аль нэг түүхэн үеийн болон тодорхой нэг хот сууринг сонгон, гүнгийрүүлэн судлах боломжтой. Тус хичээл нь лекц, хэлэлцүүлэг, бичил төсөл, судалгаа явуулах, мэргэжилтэн урьж ярилцах, видео материал үзүүлэх зэрэг хэлбэрүүдээр зохион байгуулагдах болно.