Хот төлөвлөлтийн үндэс

URPL201 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь Хот ба бүс нутаг төлөвлөлтийн мэргэжлийн үндсэн суурь хичээл бөгөөд хот суурингийн үүсэл, хөгжлийн үечлэл, хот төлөвлөлтийн онолын сэтгэлгээний хөгжил, хот төлөвлөлтийн сонгодог онолууд, тив, улс орнуудаарх хотжилтын үйл явц, төлөвлөлтийн чиг хандлагуудын талаарх мэдлэг, чадвар олгосоноор хот төлөвлөлтийн мэргэжлийн онолын суурийгбүрдүүлэх ач холбогдолтой. (Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.)

Товч агуулга

Хот суурингийн үүсэл хөгжлийн түүхХот судлалын үндсэн чиглэлүүд, хот суурингийн хөгжлийн үечлэл, хотын ангилал, хотжилтын орчин үеийн хандлага, \урбанизаци-субурбанизаци-конторурбанизаци\, хот төлөвлөлтийн сонгодог онолууд,, хотын морфологи ба дотоод бүтэц, хот суурингийн газар ашиглалт-төлөвлөлт-орон зайн зохион байгуулалтын тухай уламжилалт онолууд, хотын төвлөрөл ба төвлөрөлийг сааруулах бодлого, хөгжингүй орнууд дах хотын функционал бүсчлэлийн систем, функционал бүсүүдийн бүтэц, байршлын зүй тогтол, хот төлөвлөлтөнд баримтлах барилгын зарим норм, дүрэм, хотын зам тээврийн сүлжээ, гудамж замын эрэмбэлэл, хотын үйлчилгээний төрөл, бүтэц, байршил, хотын ногоон бүс, байгууламж, хотын эдийн засаг, нийгэм, экологийн асуудлууд.