Туршилт, судалгааны арга зүй, хэмжил зүй

CHEM803 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Туршилт судалгааны аргазүй, хэмжил зүй нь магистр, докторын түвшинд заагдана. • Сорил туршилтын үр дүнг боловсруулах математик статистик боловсруулалтын үндсэн нэр дээр томъёо болон метрологийн аргуудтай танилцан практикт хэрэглэх арга барил эзэмших; • Сорил туршилтийн үр дүнг цэгцлэн мэдээлэх, илтгэл тавих, өгүүлэл, моногроф (нэг сэдэвт зохиол) бичих арга зүйд тодорхой жишээн дээр ажиллах замаар суралцах; • Химийн метрологийн үндсэн нэр томъёоны цэгцтэй ойлголттой болно; • Өөрийн судалгааны ажилд хэмжилтийн үр дүнгийн статистик үнэлгээг хэрэглэх аргад суралцана; • Судалгааны ажлын явц дахь алдааг үнэлэх, дисперсийн анализын тусламжтайгаар туршилтыг төлөвлөн загварчлах чадвар эзэмшинэ; • Шугаман хамаарлын статистикийн үндэстэй танилцана; • Химийн анализын аргачлал боловсруулах үндэстэй ойлголттой болно; • Судалгааны явц үр дүн илтгэл өгүүлэл хэлбэрээр мэдээлэх, тайлан, нэг сэдэвт бүтээл байдлаар бичихэд тавигдах шаардлага онцлогийг танин мэднэ.

Товч агуулга

Энэ хичээлийг судалсанаар дараах арга барилд суралцана: Судлаачийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж тайлагнахад хэрэглэдэг шинжлэх ухааны аргазүйн нэг бол метрологийн үнэлгээ юм. Түүнчлэн сургалт, үйлдвэрлэлийн бүхий л салбарт тооцоолон бодох хэрэглээний программуудыг эрчимтэй хэрэглэх болсонтой холбогдуулан судалгаа шинжилгээний ажилд математик статикийн аргуудыг өргөн хэрэглэх болжээ. Эрдэм шинжилгээний цогц судалгаа нь дээжийг сонгон авах, цуглуулах, хадаглах, анализын үндсэн дээжийг бэлтгэх, туршилтын үе шатууд, тооцоо, үр дүнгийн боловсруулалт болон хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн үндсэн үе шатуудааас иж бүрэл болно. Энэ үе шатуудаас дээжийг сонгон авах, цуглуулах, хадгалах зэрэг нь анализд нэн чухал байдаг. Түүнчлэн уламжлалт арга (жишээ нь туршилтын зохистой нөхцлийг тогтооход хэд хэдэн факторыг тооцох шаардлагатай байдаг ба үүнд нэг факторыг өөрчлөн бусад факторуудыг тогтмолоор тооцон туршилтыг ээлж дараалан явуулдаг) нь олон үе шат дараалсан, цаг хугацаа, эдийн засгийн хувьд үр ашиггүй нүсэр ажил болдог. Туршилтын загварчлалыг оновчтой төлөвлөн загварчилснаар хамгийн цөөн боломжит туршилтаар эдгээр бэрхшээлүүдийг даван туулах бүрэн боломжтой юм. Иймд “Салбар шинжлэх ухааны судалгааны аргазүй” хичээлээр математик статицтик боловсруулалтын үндсэн нэр томъёо болон метрологийн аргуудыг таниулан, практикт хэрэглэх арга барилыг эзэмшүүлнэ.