Химийн хэмжил зүйн үндэс

CHEM407 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Судлаачийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж тайлагнахад хэрэглэдэг шинжлэх ухааны аргазүйн нэг бол метрологийн буюу химийн хэмжил зүйн үнэлгээ юм. Химийн хэмжил зүйн үндсэн нэр томъёо болон метрологийн аргуудыг судлан туршилт, судалгааны ажлын үр дүнг математик статистик аргаар боловсруулах, үр дүнг нэгтгэн тайлагнах, хэлэлцүүлэх арга барилыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Энэ хичээлээр химийн шинжлэх ухаанд хэмжилтийг чанартай гүйцэтгэх болон илтгэхэд шаардагддаг хэмжил зүйн үндсэн хандлагатай танилцана. Аргыг хэрхэн баталгаажуулах талаар энэ хичээлийг хоёр гол хэсэгт хувааж авч үзнэ: (1) үнэн зөв хэмжилтийг гүйцэтгэх ба хэмжилтийн эргэлзээ, (2) олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр тусгай хэмжилтийн эргэлзээг тооцоолж, тайлагнах.