Химийн технологийн лаборатори

CHTE203 / Бакалавр

Багц цаг: 1

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Түгээмэл хэрэглэгддэг органик болон оргаинк бус гаралтай бүтээгдэхүүнүүд болох эрдэс будаг, саван, шүдэнз зэргийг гарган авах лабораторын туршилтыг хийж гүйцэтгэх, тухайн туршилтуудын онолын үндсийг ойлгон түүхий эд бодисуудын материалын баланс, уусмалын тооцоо гэх мэт шаардлагатай тооцоонуудыг хийж сурна. Мөн химийн туршилтыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай лабораторын дэвтэр хөтлөх, туршилтын үр дүнг ажиглан, анализ хийх, дүгнэлт гаргах зэрэг судлаач хүнээс шаарддаг анхны чадвар, дадал хэвшилд суралцана.

Товч агуулга

Энэхүү хичээлийг судалснаар лабораторид химийн бодистой аюулгүй ажиллах дүрэмтэй танилцаж, төрөл бүрийн органик ба органик материалуудыг синтезлэн гарган авах, тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох, бүтээгдэхүүний гарцыг тооцоолох, үр дүнг боловсруулан харьцуулах, дүгнэлт хийх зэрэг чадварт суралцана.