Монгол хэлний бүтээврийн утга судлал

MONG806 / Доктор

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол хэлний бүтээврийн утгыг задлан шинжилж, зүйлчлэн ангилах чадвар эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино. Ингэхдээ бүтээврийн салангид биш хам бүтэц, байрлалд нь шүтсэн утгыг тодорхойлох зорилго тавина. Энэ нь монгол хэлний утга судлалыг тогтолцоотой хөгжүүлэх нэг үндэс болно.)

Товч агуулга

Монгол хэлний судлалд бүтээврийг ихэвчлэн үндсэн утга үүргээр нь нэрлэн тайлбарлаж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, бүтээврийн илтгэх утгыг нарийвчлан тодорхойлж, нэгтгэн гаргасан судалгаа өнөө хир үгүй. Монгол хэлний бүтээврийн утга судлалын хичээлээр үгийн аймаг тус бүрийн үгийн сан болон хэлзүйн онцлогийг илрүүлэгч язгуур, дагавар, нөхцөл бүтээврийн утгыг шинжилнэ.