Дэлхийн сонгосон орны эдийн засаг

ECON321 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн 2-р дайны дараа Зүүн Азийн олон орны эдийн засаг хурдацтай, тэгш өсөлтөд хүрсэн хэдий ч төрийн бодлогын хүрээнд засгийн газар, хувийн хэвшил, зах зээлийн хоорондын харилцааны талаар цогц асуудлууд гарч ирсэн. Зүүн азийн хурдацтай хөгжиж буй орнууд нь бусад хөгжиж буй эдийн засгуудын адил бодлогын олон хэрэгслийг ашиглаж байсан ч илүү их амжилтанд хүрсэн. Эдгээр бодлогууд нь тэдний хурдацтай өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох нь энэхүү хичээлийн гол зорилго юм.

Товч агуулга

Зүүн Азийн гайхамшгийг хэрхэн бүтээсэн тухай; Эдийн засгийн өсөлт ба тэгш байдал, эдийн засгийн өөрчлөлт; Төрийн бодлого ба эдийн засгийн өсөлт; Макро эдийн засгийн тогтвортой байдал ба экспортын өсөлт; Институци ба тэгш байдал; Хурдтай хуримтлуулах стратеги; Нөөцийн үр ашигтай ашиглалт; Өөрчлөгдөж буй ертөнц дэх прагматизм ба төрийн бодлого