Аялал жуулчлалын хөгжлийн судалгаа

SMTO601 / Магистр

Багц цаг: 2

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Дэлхийн нийтийн өнөөх хүртэлх хөгжлийн онолуудыг судласны үндсэн дээр аялал жуулчлалын хөгжлийн түүхэн хандлагыг таньж мэдэхэд оршино. Хөгжлийн ялгаатай загварууд эрчимжих, давамгайлах улс төр эдийн засаг, нийгэм соёлын хүчин зүйлсийг уялдааг олж илрүүлэн аялал жуулчлалын хөгжлийн мөчлөгтэй уялдуулан судлахад оршино. Судалгааны компетенц: Аялал жуулчлалын хөгжлийн загваруудын эерэг сөрөг талуудад дүн шинжилгээ хийж эерэг талыг дэмжих, сөрөг талуудын шалтгааныг олж илрүүлэх замаар болзошгүй нөлөөлөөлөөс урьдчилан сэргийлэх болон гарах гарцыг олон улсын болон үндэсний түвшинд гаргаж дэвшүүлэх чадварыг эзэмшинэ. Ерөнхий компетенц: Олон улсын болон тусгаар улсуудын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг удирдах, төлөвлөхөд дэлхий нийтийн хөгжлийн суурь ойлголт, онолын мэдлэгийг ашиглахад оршино.

Товч агуулга

Монголоор: Хичээлийн хүрээнд салбар дундын судлагдхуун болох социологи, нийгмийн газарзүй, соёл судлал, түүхэн болон улс төрийн үйл явцын харилцан хамааралд аялал жуулчлалын хөгжлийг судална. Хөгжил гэдэг нь хүний хөгжлийг сайжруулах үндсэн тулгуур ойлголтын хүрээнд судлагдана. Тухайлбал колончлол, аж үйлдвэржилт, даяарчлал, хөдөөгийн хөгжил, хотжилт, шилжих хөдөлгөөн, хүйс, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, уугуул иргэд, хүний эрх, хүрээлэн буй орчин гэх зэрэг ойлголтууд аялал жуулчлалын хөгжилтэй хэрхэн хамаардагийг судлана.