Герман хэлний уран зохиолын орчуулга

GETR328 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 2 цаг - 16 хоног

Зорилго

Уран зохиолын хэлний онцлог, найруулгазүйн онцлог, уран зохиолын бичгийн хэлний орчуулга хийх суурь мэдлэг, чадвар, дадал, уран зохиолын функциональ найрлагыг тодорхойлох хүчин зүйлүүд, уран сайхны дүрслэлүүдийн орчуулга, гоозүйн төвшинд нөлөөлөх дүйцэл. Германы уран зохиол ( тууж, өгүүллэг, яруу найраг)- оос орчуулах, хоёр хэлний шилмэл орчуулгын жишээтэй танилцах Зорилт: • 1. Туужийн орчуулга • 2. Өгүүллэгийн орчуулга • 3. Яруу найргийн орчуулга • 4. Эрдэм шинжилгээний өгүүллийн орчуулга

Товч агуулга

Уран зохиолын найруулгын хэлний бус хүчин зүйлүүд, нийгмийн зориулалт уран зохиолын хэлний үгийн сан, үгзүй, өгүүлбэрзүйн онцлог, метафор, метонимийн орчуулга, үгийн шилжмэл салаа утга, тэдгээрийн орчуулга, эпитетийн орчуулга, үйл үгийн хэл зүйн цаг ба прагматик цаг, тэдгээрийн орчуулга, дүйцэлгүй үг хэллэгийн орчуулга, хэлц үгийн орчуулга, үгийн семантик ба прагматик утга, тэдгээрийн орчуулга, эквивалент чанар, эхийн найруулгын нэгдэл, дискурс анализ, дүрслэл, нөлөөллийн төвшинд дэх дүйцэл, үгийн коннотаци, ассоциатив төсөөлөл, уран зохиолын орчуулгын тулгалт. Орчуулгын төрөл зүйлээс сонгон, орчуулгын онолын хичээлээ бататгах, эх хэлнийхээ яруу найруулгад нэвтрэх үүдийг нээх Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Үгэнд биш утганд шүтэж, үгийг зөв сонгож, яруу найруулгатай, алдаа мадаггүй орчуулах дадал чадвар эзэмших Үнэлгээ: О1-30 оноо- Хичээлд оролцсон бүтээлч ирц, хичээлд бэлтгэсэн байдал О2-30 оноо- Илтгэл, реферат бичиж хамгаалах О3-40 оноо- Онолын мэдлэгийг аман шалгалт авч дүгнэнэ. Ашиглах ном, сурах бичиг: • Geschichten, Gedichten, Erkundungen • Герман- Монгол, Монгол- Герман толь