Тоон аргуудын онол

MATH420 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь шинжлэх ухаан, инженерийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад тэдний мэргэжлийн хүрээний судалгаа болон бодит амьдралаас гарч ирдэг тооцооллын бодлогыг хэрхэн шийдэж болох талаар танилцуулах, тоон аргын онолын үндэс, ойролцооллын аргын алдаа болон нарийвчлалын талаарх ойлголтыг өгч алдааг урьдчилан тооцоолох, үнэлэх, хянах чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдлэгийг олгоход оршино. Энэ хичээл нь онолын, арга алгоритмын хүрээг хамарна. Энэ утгаараа цаашид математик түүнчлэн шинжлэх ухааны бусад салбарт тэр дундаа компьютерийн ухаан болон инжинерчлэл салбарт ажиллах, судалгаа хийх, сонирхон суралцах оюутнуудад программчлалын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Товч агуулга

Энэ хичээлээр тооцон бодох математикийн гол аргуудын үндсэн санааг ойлгуулахын тулд тэдгээрийн математик онол ба тоон шинжилгээтэй илүү түлхүү танилцах болно. Үүнд: (1) шугаман ба шугаман бус тэгшитгэлүүд, тэгшитгэлүүдийн системийн шийдийг ойролцоогоор олох аргууд; (2) Тоон дифференциал ба интеграл; (3) Дөхөлтийн онол; (4) Фурьегийн ба Вайвлет анализ; (4) Захын нөхцөлтэй бодлогыг ойролцоогоор бодох хамгийн өргөн хэрэглэддэг ялгаварт схемийн ба Галеркиний төгсгөлөг элементийн арга зэрэг агуулгыг судлах болно.