Маркетингийн удирдлага
MRKT302 / Бакалавр
Багц цаг: 3
Бизнесийн ухааны тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: 5 цаг - 16 хоног
Зорилго
Энэхүү хичээлээр оюутныг аж ахуйн нэгж, пүүс компани, бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн стратегийн болон бусад түвшний төлөвлөлт хийх, маркетингийн орчны өөрчлөлтийг судалж мэдрэн маркетингийн арга хэрэгслүүдийг удирдлагын шийдвэр гаргахад ашиглаж сургахад оршино.
Товч агуулга
Маркетингийн удирдлага хичээлээр маркетингийн стратеги, судалгаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналтын харилцан уялдаатай цогц асуудлуудыг онол арга зүйн хүрээнд дэлгэрэнгүй судлах ба байгууллагын ерөнхий төлөвлөгөө болон бизнес нэгж, бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийн төлөвлөлтийн ялгаатай түвшингүүд, төлөвлөлтийн бүтэц, агуулга, хэлбэрүүд, тэдгээрийг боловсруулах үндэслэл, төлөвлөх арга зүй, зах зээлийн боломж, эрэлтийн хандлагыг таамаглах, орчны өөрчлөлтийг судлах таамаглах, таамаглалыг хийх эдийн засаг, статистикийн арга, аргачлал, тэдгээрийн давуу ба сул тал, аргуудын харьцуулалт хийх, зах зээлийг хэсэгчлэх арга, зарчмууд, зорилтот хэсгийг сонгох, зорилтот хэсэг дээр ажиллах шийдвэрүүд, зах зээлийн өрсөлдөөний үндсэн зарчим, өрсөлдөгчийн шинжилгээ, өрсөлдөөний давуу байдал, өрсөлдөөнд хэрэглэх стратегиудын онол практикийн арга зүй, бараа үйлчилгээний амьдралын мөчлөгийн удирдлага, таних тэмдэг, сав баглаа боодол, идэвхжүүлэлт, хуваарилалт, чанарын асуудлуудыг судлана.