Дунд шатны япон хэлний ярих сонсох дадал 1

JAPN205 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тодорхой сэдвээр ярилцагчтайгаа санаа бодлоо чөлөөтэй солилцох чадвар эзэмшүүлэх. Хүндэтгэлийн үг зөв хэрэглэж сурах, хар ярианы буюу залуучуудын үг хэллэгийг сонсоод ойлгож сурах, уншсан зүйлийнхээ утга санааг бусдад дамжуулж сурах болно.

Товч агуулга

Тус хичээл дээр хүнтэй уулзах цаг товлох, хүнээс юм гуйх хүсэх, асууж лавлах, өөрийн байр байдлаа бусдад учирлаж зөвлөгөө авах, өөрийн сайн ба муу талаа хэлэх, сонины нийтлэлийн агуулгыг бусдад дамжуулах, улс төрийн байдал, урьдчилсан төлөв байдал, сайжруулах арга замыг хэлэх, түүхэнд болсон үйл явдлыг бусдад ярих чадваруудыг эзэмших зорилгоор тодорхой нөхцөл байдалтай урьдчилан танилцаад улмаар харилцан ярих, нэгтгэн дүгнэх байдлаар зохион байгуулна.