Инженерийн зураг зүй

ENGI200 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Инженерийн төсөл тооцоонд өргөн хэрэглэгддэг зураг-төслийн үндсэн баримт бичгүүдийг MNS-ISO стандартын шаардлагыг баримтлан үйлдэх, уншиж ойлгох, практик үйл ажиллагаанд ашиглах мэдлэг, чадвар олгох

Товч агуулга

Зургийн ортогональ проекцлолын онолд тулгуурлан байдал, зүсэлт, огтлолын аргыг оновчтой хэрэглэх, техникийн проекц дүрслэлийг унших, зурагт хэмжээ тавих дүрэм, аксонометр проекц байгуулах, салдаг ба салдаггүй холбоосны томьёолсон дүрслэл, тэмдэглэгээ, деталийн эскиз, ажлын зураг зурах, түүнийг унших болон угсрааны /ерөнхий байдлын зураг/ зургийн зориулалт агуулга, угсрааны зургийг унших, бүдүүвч зургийн ерөнхий ойлголт /кинематик ба цахилгааны бздүүвч/ тэдгээрийн дүрслэл, тэмдэглэгээ болон техникийн зураг-төсөл боловсруулахад холбогдох MNS-ISO стандартуудын хэрэглээг сурч эзэмших