Магадлалын онол ба математик статистик

ECON200 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Магадлал, санамсаргүй хувьсагч, санамсаргүй процесс ба статистикийн талаар үндсэн мэдлэг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Ямар ч мэргэжлийн оюутан аливаа юмс үзэгдэл, аливаа асуудал олон талтай гэдгийг ойлгох нь цаашид идэвхтэй ,үр бүтээлтэй суралцахуйн үндэс суурь болно. Энэхүү хичээлээр магадлал статистикийн анхан шатны мэдлэгийг оюутнуудад эзэмшүүлж, цаашид байгаль, нийгмийн үзэгдлийг магадлал статистикийн аргаар судлах дадал, чадварт сургах зорилготой.

Товч агуулга

❖ Олонлог, түүн дээрхи үйлдлүүд ❖ Магадлалын онол, үндсэн аксиомууд ❖ Нөхцөлт магадлал, бүтэн магадлалын томьёо, Байэсийн томьёо, үл хамаарах үзэгдлүүд. ❖ Дискрет санамсаргүй хувьсагч,нягтын функц. ❖ Биномт санамсаргүй хувьсагч, Бернуллийн туршилт ❖ Санамсаргүй хувьсагчийн математик дундаж, дисперсс, стандарт хазайлт ❖ Тасралтгүй санамсаргүй хувьсагч, түүний нягт. Тасралтгүй санамсаргүй хувьсагчийн дундаж, ❖ Тархалтын функц, хэвийн ба жигд тархалт. ❖ Бернуллийн тархалт, Пуассоны тархалт, Илтгэгч тархалт тэдгээрийн хэрэглээ.