Технологийн минералоги

GEOL407 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Аливаа ашигт малтмал, тэдгээрийн боловсруулалтын завсрын бүтээгдэхүүн болон хаягдлыг иж бүрэн, байгаль-экологид хор нөлөөгүйгээр ашиглахад тулгарах олон асуудлыг шийдвэрлэхэд технологийн минералогийн нарийн судалгаа маш чухал ач холбогдолтой. Ашигт малтмалын ордын үйлдвэрийн төрлийг зөв тогтоож хүдрийн эрдэслэг бүрэлдэхүүнийг нарийвчлан тодорхойлсноор эрдэс ялгах баяжуулалтын аргуудыг зөв сонгох зорилготой.

Товч агуулга

Эрдсүүдийг ялгаж баяжуулах аргуудыг сонгож авахдаа хүдрийг бүрдүүлэгч элементүүдийн физик-химийн үндсэн шинжүүдийг нарийвчлан үзэх шаардлагатай байдаг. Эрдэс баяжуулах аргуудаас эрдсийг гар аргаар ялгах, соронзон баяжуулалт, гравитацийн баяжуулалт эрдсийн цахилгаан баяжуулалт, радиометрийн баяжуулалтын аргууд, флотацлан баяжуулан ялгах технологиуд, үнэт болон өнгөт металлын шүлтгүйжүүлэх технологиуд, алтны хүдрийн амальгамжуулалт ба цианжуулалтын тухай судлана.