Стратегийн менежмент

MGMT414 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Байгууллагын үйл ажиллагаанд хэтийн үүднээс ухаалаг ханддаг болох, стратегийн үнэлгээ дүгнэлт гаргах чадвар эзэмших, ойрын ба алсын хүчин зүйлсийн нөлөөллийг зөв үнэлэх, энэ үндсэн дээр стратегийн хувилбарууд гаргаж сонголт хийх чадвар эзэмшинэ. Оновчтой зөв бодлого боловсруулах чадвартай болно.

Товч агуулга

Стратегийн менежментийн хичээлээр удирдлагын практикт хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг байгууллагын стратегийн менежментийн үндсэн концепцууд, пүүс компанийн стратегийн хөгжлийн төсөл боловсруулалт, хэрэгжүүлэх үндсэн чиглэл, ашгийн ба ашгийн бус байгууллага дахь стратегийн удирдлагын шинж чанар, байгууллагын гадаад, дотоод орчин, тэдгээрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болон онолын үндсэн чиглэлүүд стратегийг хэрэгжүүлэх арга зам зарчмуудыг шинжлэн судална. Тодорхой компанийн бодит нөхцөл байдлын жишээн дээр, зарим тестүүдийг ашиглан удирдлагын онол прктикийн асуудлуудыг задлан шинжилж үнэлгээ өгнө. Үүний тулд байгууллагын стратегийн гадаад орчин, түүний хүчин зүйлсийн шинжилгээ, гадаад орчны тодорхойгүй нөхцөл дэх стратегийн асуудлууд, стратегийн шийдвэр гаргалт, эрхэм зорилго, зорилт, стратегийн тодорхойлох аргууд, түүнчлэн үндсэн стратегууд, стратегийн бизнес нэгжийн түвшний стратегууд, функциональ түвшний стратегууд, үндсэн нэгж хэсгийн стратегууд тэдгээрийн бүтэц,агуулга, стратегийн сонголт, стратегийн процесс зэргийн харилцан уялдаа холбоот нэгдэл, өөрчлөлтийн үүднээс авч үзнэ. Байгууллагын өрсөлдөөний орчин, салбарын ба нутаг дэвсгэрийн хүрээнд өрсөлдөөний орчныг бүрдүүлэх асуудлууд. М. Портерийн өрсөлдөөний таван хүчний загвар. Байгууллагын нөөцийн шинжилгээ ба үнэлгээ, үнэт зүйлсийн гинжин концепци, түүнийг байгууллагын үйл ажиллагаанд ашиглахын давуу талууд, портефель шинжилгээний аргууд, нөлөөллийн бүлэг ба стейкхолперуудтай байгуулах гэрээ, хэлэлцээрүүд тэдгээрийн удирдлага, стратегийн түншлэл, байгууллагын ерөнхий ба өсөлтийн стратегууд, дотоод, гадаад өсөлт, стратегийн хувилбарууд, тэдгээрийн сонголтын параметрүүд, түүнд ашиглах үзүүлэлтийн систем хямрал ба зогсонги байдлыг даван туулах стратегууд, түүний төрлүүд стратегийн үнэлгээ,үнэлгээний хэмжүүр, стратегийн хувилбаруудын логик үнэлгээ түүнд портефель шинжилгээний аргууд, матриц болон баланслагдсан үнэлгээний систем зэргийг ашиглах нь. Байгууллагын өөрчлөлтийн стратегууд, өөрчлөлт ба эсэргүүцлийг даван туулах аргууд, өөрчлөлтийг хэрэгжүүлэх стратегийн төрлүүд. Ашгийн бус байгууллага дахь стратегийн менежментийн онцлогууд. Бизнес нэгжийн стратегийн төлөвлөгөөний агуулга, бүтэц бүрэлдэхүүн, түүнд хэрэглэгддэг үндсэн аргууд, стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах арга замууд