Монголчуудын уламжлалт ёс зүйн сэтгэлгээний түүх ба орчин үе

PHIL415 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монголын философи сэтгэлгээний томоохон төлөөлөгчдийн үзэл сургаал дахь ёс суртахууны сургаалын агуулга, онцлогийг танин мэдүүлэх, ба орчин үеийн нийгмийн ёс суртахууныг задлан шинжлэх, харьцуулах, нэгтэн дүгнэх бүтээлч сэтгэлгээг оюутнуудад төлөвшүүлэх, монголын уламжлалт ёс зүйн сэтгэлгээний түүх нь өнөөгийн нийгмийн болон хувь хүний ёс суртахууны төлөвшилд гүйцэтгэх үүрэг ач холбогдлоороо үнэ цэнэтэй материал болохыг тодруулах зорилготой.

Товч агуулга

Эртний монголчуудын ёс суртахуун, XIII-XYI зууны монголчуудын ёс суртахууны эрхэмлэл, ёс зүйн сургаалын эх үндэс, XYII-XYIII зууны үеийн сэтгэгчдийн ёс зүйн сургаал, XIX-XX зууны эхэн үеийн сэтгэгчдийн ёс зүйн сургаал, Нийгмийн өөрчлөлт ба ёс суртахуун, Эх оронч үзлийн уламжлал ба орчин үе, Шашны ёс зүйн уламжлал ба орчин үе.