Орос хэлний уран зохиолын орчуулга

RUTR456 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагчийн мэргэжлийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай уран зохиолын орчуулгын мэдлэг, чадвар, дадалтай болгох үндсэн зорилготой. Түүнчлэн оюутны хэлний онолын сэтгэхүйг хөгжүүлж хэлний ба орчуулгын онолын мэдлэгээ орчуулгын практикт хэрэглэх, орчуулга сайн мууг болсныг тодорхойлох чадвартай болох.

Товч агуулга

Зохиолын уран сайхны дүрийн хэлний мөн чанар. Уран зохиолын орчуулгад хэрэглэдэг үндсэн аргууд, үгийн сангийн ба хэлзүйн хувиргал, байр сэлгэх, солих (үг, үгийн аймаг, өгүүлбэрийн гишүүн г.м), ерөнхийлөх, нэмэлт, хасалт, нөхөлт, тайлбарлах, галиглах, орчуулга ба хэлзүй хэлзүйн утга, хэлбэр, ай (хүйс, тоо, бие), үг, үгийн аймаг, өгүүлбэрийн гишүүн г.м, дүйцэл, идэвхтэй идэвхгүй хэв, холбох хэрэглүүр, үйл үг, энгийн ба нийлмэл өгүүлбэр, бүтээвэр, аялга үг хэлний хэрэглүүрийн найруулгын үүрэг, бололцоо, тэдгээрийн орчуулга, үгийн утга ба орчуулга. дүр, дүрслэл үгийн олон утга, тэдгээрийн дүйцэл, үндэсний онцлог үгийн орчуулга, олон улсын үг хэллэг, тогтвортой нийлэмжийн орчуулга, оноосон нэрийн орчуулга, найруулах аргууд