Платформ технологи

ICSI211 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Компьютерийн технологийн үндсэн ойлголт, компьютерийн технологийн далд ажиллагаа, түүнд ашиглах техникийн талаарх мэдлэгийг оюутанд эзэмшүүлнэ. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим болон платформ технологи гэж юу, үйлдлийн системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзнэ.

Товч агуулга

Компьютерт мэдээллийг дүрслэх хэлбэр, тооллын системийн тухай тэдгээр хооронд хувиргалт хийх аргууд, тооллын систем дээр хийгдэх үйлдлүүд, хоёртын кодийн тухай. Компьютерийн дотоод бүтэц, эх хавтангийн бүрэлдэхүүн хэсэг, микропроцессорын бүтэц зохион байгуулалт, үндсэн болон туслах ойн зохион байгуулалт, архитектур, үйлдлийн системийн хадгалуур дээр мэдээллийг хэрхэн логикоор зохион байгуулах тухай тус тус үзнэ. Үйлдлийн системийн удирдлагийн програмуудын ажиллагаатай танилцах, системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцолж сурна.